About us Мэндчилгээ
Та бүхэн СонНам хотын Гадаад Иргэдийн Халамжийн Төвд тавтай морилно уу.
Өнөөдөр нэг жилд дэлхийн хүн амын 10 сая гаруй иргэн харьд цагаачилдаг болсон даяарчлалын эрин болоод билээ.
Өнөөгийн байдлаар 1,400,000 гаруй гадаад иргэн БНСУ-д, Солонгосын хойгийн нийт хүн амын 10%-тай тэнцэх Солонгос иргэн гадаадад цагаачлан амьдарч буй гэсэн албан ёсны тоо баримт бий. Түүнчлэн Солонгос болон Гадаад иргэдийг заагласан "өөр соёл, иргэншил" гэсэн ойлголт нь орчин цаг үед үл нийцэх хэллэг болоод байна.
Байгуулагдаад 40 гаруй жилийн нүүр үзэж буй СонНам
хотын удирдлагын зүгээс гадаад иргэдийн халамжийн
үйлчилгээг сайжруулахын тулд хүчин
зүтгэсний үрдүнд Гадаад Иргэдийн Халамжийн Төвийг
байгуулсан
билээ.
Уг төвд гадаад иргэдэд зориулсан эрүүл
мэнд, боловсрол, соёлын хөтөлбөрүүдээс гадна
зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулж байна.
Өдгөө СонНам хотод 28,000 гаруй гадаад иргэд
оршин суудаг гэсэн албан ёсны тоо барим бий.
Бид манай төв дээр итгэл найдвар өвөрлөн ирж
буй гадаад иргэдийн эрхийг хамгаалан, төрөл
бүрийн туслалцаа үзүүлж байна. Бид цаашид
"Бид бүгдээрээ цагаачид" гэсэн уриан дор нэгдэн,
манайд хандаж буй гадаад иргэдийн эрхийг
хамгаалахад үйл ажиллагаа чиглүүлэн ажиллах болно.
СонНам хотын Гадаад Иргэдийн Халамжийн Төвийн дарга