Home > Хэрэгжүүлж буй хөтөлбөр > Соёл
facebook twitter

Projects Соёл

Хөтөлбөрийн зорилго

  • Энэ хөтөлбөрийн зорилго нь Солонгос улсад ажиллаж, амьдарч буй гадаад иргэд, тус улсад оршин суух хугацаандаа эрүүл ахуй, амьдралыг төлөвшүүлэхэд оршино.
  • Гадаад иргэд болон солонгос иргэдийг соёлын үйл ажиллагаанд зэрэгцүүлэн оролцуулснаар гадаад иргэд Солонгос улсын нийгмийг бүрдүүлж буй нэгэн гишүүний хувьд энэ нийгэмдээ өөрийн байр сууриа олоход нь тусална.

Хамрагдах хүрээ

  • БНСУ-д ажиллаж амьдарч буй гадаад иргэн
  • Гадаад иргэдийн соёл, спортын үйл ажиллагаанд оролцохыг хүссэн БНСУ-ын иргэн

Хүлээгдэж буй үр дүн

  • Гадаад иргэдэд зориулсан соёл, спортын хөтөлбөрийг хөхүүлэн дэмжсэнээр, гадаад болон солонгос иргэд хэл, соёлоо харилцан ойлголцох хүрээг тэлнэ.

Хөтөлбөрийн агуулга

  • Эх дэлхийн хүмүүсийн наадам(Дэлхийн хүмүүсийн өдөрт зориулсан хөтөлбөр)
    • СонНам хотын иргэд болон гадаад иргэдэд зориулсан нэгдсэн наадмыг зохион байгуулснаар СонНам хотод амьдарч буй гадаад иргэд ч гэсэн уг хотын иргэн мөн гэсэн эерэг ойлголтыг дэлгэрүүлэх.
  • Гадаад иргэдэд зориулсан хуучин оноо үдэх баяр
    • СонНам хотын Гадаад Иргэдийн Халамжийн Төвөөс зохион байгуулах уг хөтөлбөрөөр дамжуулан, гадаад иргэд бүтэн жилийн турш сурч мэдсэн зүйлээ олон нийтэд таниулах, үзүүлэн тоглолт хийнэ. Мөн дэлхийн улс үндэсний иргэд хамтдаа хуучин оноо үднэ.
  • Book cafe-ны үйл ажиллагааны
    • зорилго : Уг кафе нь гадаад иргэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, учрах тохь тухтай байр, харилцан мэдээ мэдээлэл солилцох орон байрын үүрэг гүйцэтгэнэ.
    • Үзүүлэх үйлчилгээ : Ном зээлэх үйлчилгээ, цай, ундаа, чихэр жимс түгээх үйлчилгээ г.м
  • Тустай мэдээллээр хангах үйлчилгээ
    • Гадаад иргэдэд аюулгүй ажилагааны зааварчилгаа өгөх, гаалийн тухай хууль, дүрмийг таниулах, явагдаж буй арга хэмжээний тухай мэдээ мэдээллийг хүргэх үйлчилгээ г.м
  • Дэлхийн улс орны вэб сайтад зар сурталчилгаа тавих
    • Дэлхийн улс орнуудын вэб сайтуудад уг төвийн үйл ажиллагааг таниулах зар сурталчилгаа тавьж, гадаад иргэд өргөнөөр үйлчлүүлэх замыг нээнэ.