Home > Иргэдийн оролцоо > Сайн дурын ажилчдад өгөх зааварчилгаа
Involvement Сайн дурын ажилчдад өгөх зааварчилгаа
Сайн дурын ажлын зорилго
- Манай төв дээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл бүхий сайн дурын ажилчдыг бүртгэж, хүн хүчний туслалцаа авч байна.
Хэрвээ та сайн дурын ажилчин болсон бол
- Төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр, иргэдийн бүлэг, хамт олны ухамсарыг дээшлүүлэх, нийгмийн анги давхарга хоорондын ялгааг бууруулахад оршино.
- Гадаад иргэд болон нутгийн иргэдийг төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаанд зэрэгцүүлэн оролцуулснаар өнөөгийн нийгмийн найрсаг харилцааг хөгжүүлэхд хувь нэмрээ оруулна.
- Сайн дурын ажилчдын ажиллах хүчний тусламжтайгаар төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ. Мөн тэд сайн дурын ажилд оролцсоноор өөрт буй нууцлагдмал хэлбэртэй хувийн чанараа таньж мэдэх, хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн бид бүртгэлтэй сайн дурын ажилчиддаа төрөл бүрийн ажлын мэдээ, мэдээллийг байнга хүргэж байна.
Сайн дурын ажилчнаар бүртгүүлэх аргачлал
- Утас болон вэб сайтаар зайнаас бүртгүүлэх эсвэл төв дээр биеэр ирж бүртгүүлэх → Зөвлөгөө авч, ажиллах салбараа сонгоно → Сайн дурын ажилчдыг бэлтгэх сургалтанд хамрагдана → Сайн дурын ажил хийж эхэлнэ.
Сайн дурын ажилчдын ажиллах салбар
Сайн дурын ажилчдын ажиллах салбар
Салбар |
Агуулга |
Боловсрол |
Солонгос хэл, Комьпютер, Тусгай сургалт |
Хөтөлбөр зохион байгуулах |
Төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаанд тусална |
Захиргаа |
Захиргааны ажил, Бичиг хэрэг, Төвөөс явуулж буй үйл ажиллагааг танилцуулах, Автомашины үйлчилгээ |
Дүрс бичлэг хийх, засварлах |
Хөтөлбөрт шаардлагатай зураг, дүрс бичлэг авах, засварлах ажилд туслах. |
Эрүүл мэндийн үйлчилгээ |
Үнэ төлбөргүй ардын эмчилгээ, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ(Эмийн түүхий эд хандивлах, эм тараах, хэрэглэх заавар өгөх, анкет бөглүүлэх, бүртгэл хийх г.м ) |
Гадаад хэлний үйлчилгээ |
Шаардлага бүхйи гадаад хэл дээр аман болон бичгийн орчуулга хийх |
Зар сурталчилгаа•хэвлэл нийтлэл |
Төвийн үйл ажиллагааг сурталчилсан зар сурталчилгааны хуудас тараах, хэвлэл бэлтгэх ажилд туслах, веб сайтыг хянаж, засварлах |
Сайн дурын ажлын тухай лавлах
- СонНам хотын Гадаад Иргэдийн Халамжийн Төв : 031-754-7070